ХОВД: Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Ээлжит хуралдааныг сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн нээж, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцууллаа.
Энэ удаагийн хуралдаанаар:
-Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай
-Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
-Хүүхдийн төлөө зөвлөл байгуулах
-“Гэрээр айлчлагч багш” төсөл
-Сумын 2024 оны төсвийн хэрэгжилт, 2025 оны төсөв батлах тухай гэсэн зургаан асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанд төлөөлөгчдөөс гадна төрийн байгууллагын төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл солилцож байна.
Энэ удаагийн хуралдаан нь Жаргалант сумын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хамтын оролцоотой тодорхойлж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.