Шинэ Орлеанд амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 2 /BBC/. АНУ-ын Луизиана муж улсын Шинэ Орлеан хотод автомашинаар халдлага үйлдсэн сэжигтэн этгээд нь Техас муж улсын 42 настай оршин суугч Шамсуд-Дин Жаббар байсныг тогтоожээ.
Пикап машин унасан гэмт этгээд асар хурдтайгаар цугласан олныг дайрсны улмаас 15 хүн амиа алдаж, 35 хүн гэмтэж бэртсэн байна. Түүнийг цагдаа нар буудан хөнөөжээ.
Холбооны мөрдөх
товчооноос мэдээлснээр, түүний машинаас
“Лалын улс” бүлэглэлийн туг
олдсон бөгөөд халдлагыг “терроризмын шинжтэй үйлдэл” гэж үзэн шалгаж байгаа ажээ. Сэжигтэн халдлагыг ганцаараа үйлдээгүй байх магадлалтай гэж мөрдөгчид таамаглаж байна. Түүний автомашин дотроос болон бусад
газраас тэсрэх төхөөргүүд
олдсон байна.
Ерөнхийлөгч Жо Байден
мэдэгдэхдээ, уг халдлага Лас-Вегас дахь “Трамп” зочид буудлын гадна “Tesla”-гийн сайбертрак загварын автомашин дэлбэрсэнтэй холбоотой эсэхийг шалгаж байна гэжээ.