АРХАНГАЙ: Малчин өрхийн тоо 4.1 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Мал тооллогын үеэр малчин өрхийн тоог гаргадаг. 2024 оны эцэст 19 сумын 101 багийн 8.2 мянган хот айлд 16.9 мянган малчин өрх өвөлжиж байна. Өрхийн тоо өмнөх оноос 0.7 мянгаар буюу 4.1 хувиар өсжээ.
Малын тоогоор харвал 50 хүртэлх малтай өрх 39.5 хувиар, 51-200 малтай өрх 12.7 хувиар тус тус өссөн байна.
Харин 201-500 малтай өрх 7.8 хувиар, 501-999 хүртэл малтай өрх 23.6 хувиар, 1000-аас дээш малтай өрх 39.8 хувиар тус тус буурсан дүн мэдээ гарлаа.
Аймгийн зүүн сум болох Хашаат сумын малчид 332.8 мянган мал тоолуулж, аймагтаа хамгийн их малтай сум болсон юм.