Төсвийн ил тод байдалд дүн шинжилгээ хийж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-23 23:36:57

Мэдлэгийн сүлжээ ТББ 2016 оны 1 сарын 1-нээс эхлэн Дэлхийн банкны “Нийгмийн эгэх хариуцлагын түншлэл” хэрэгжүүлж байгаа “Боловсролын салбар дахь ил тод байдал эгэх хариуцлага” төслийн хүрээнд нийгмийн өмнө хариуцан тайлагнах арга хэрэгсэл болох “Төсөв худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалын дагуу 2016 оны 3-р улирлын байдлаар Архангай аймгийн болон боловсролын салбарын төсвийн ил тод байдалд дүн шинжилгээ хийжээ.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудас бий болсонтой холбогдоод аймгийн төсвийн мэдээллийг ил тод болгох үйл явц сайжирч байгаа хэдий ч нутгийн удирдлагын байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичигт төсвийн ил тод байдлыг тусгах заалт хангалтгүй байна. Тухайлбал аймгийн ИТХ болон тэргүүлэгчдийн хуралдаанаас төсвийн ил тод байдлыг хангахтай холбогдон гарсан тогтоол, шийдвэр байхгүй, Засаг даргын мөрийн хөтөлбөрт төсвийн ил тод байдлыг ханган ажиллахтай холбоотой заалт тусгагдаагүй, Боловсрол соёлын газрын хувьд төсвийн мэдээллийг мэдээллийн самбараар ил тод болгодоггүй гэсэн дутагдлууд байна.

Төсөл хэрэгжүүлэх тус байгууллагын дүн шинжилгээн дээр тулгуурлан 2016 оны 4-р улиралд орон нутгийн шийдвэр гаргагчдад хүргэх зөвлөмжийн төсөл боловсруулж ашиглахаас гадна ажлынхаа үр дүнг түгээх зөвлөмжөө хэлэлцэх үүднээс Боловсрол соёлын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, Аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд ба иргэдийг урьж төсвийн явцыг нягтлах үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд таниулах түгээн дэлгэрүүлэх иргэдийн уулзах мөч хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Л.Булган

関連ニュース