АРХАНГАЙ: Аймгийн үйлдвэрийн газрууд 1269.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-20 14:40:35

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд 2025 оны нэгдүгээр сард оны үнээр 1106.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1269.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үйлдвэрлэлт 7.5 хувь, борлуулалт 28.9 хувиар тус тус өссөн байна.


Үйлдвэрлэлтийн 35.4 хувийг хүнс ундааны, 0.6 хувийг хэвлэлийн, 50.8 хувийг дулааны эрчим хүчний, 12.5 хувийг усан хангамж, хог хаягдал, 0.2 хувийг модон эдлэлийн, 0.5 хувийг бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна.


Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, бялуу, хэрчсэн гурил, буудайн 1-р гурил, банш, бууз, ааруул, сүүний уураг, хувцасны үйлдвэрлэл 33.3 хувиас 2.5 дахин өссөн байна. Харин хэвийн боов, нарийн боов, савласан цэвэр ус, хүснэгт, түгээсэн цэвэр ус, зайлуулсан бохир ус, хувцасны үйлдвэрлэл, хуванцар хүрээтэй хаалга цонх 5.1-70.3 хувиар буурсныг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

関連ニュース