ХӨВСГӨЛ: Үзэсгэлэн худалдаагаар цагаан идээ, хэвийн боов, монгол дээл хамгийн их эрэлттэй байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-26 14:06:43

Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сар шинийн баярыг угтаж зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд  13 сум, 1 тосгон, Улаанбаатар, Дархан, Орхон, Булган, Архангай зэрэг аймгаас нийт 6 хоршоо, 23 аж ахуйн нэгж 48 иргэн оролцож, 203,4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.


Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг төлбөргүй заал байраар хангаж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлан ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.


Үзэсгэлэн худалдааны хаалтын үеэр иргэдийн хамгийн их эрэлттэй бараа бүтээгдэхүүнтэй шилдэг 5 өрхийн үйлдвэрлэгч, оролцогчийг шалгаруулж урамшууллаа.


Энэ үеэр цагаан идээ, хэвийн боов, монгол дээл хамгийн их эрэлттэй борлуулалт сайн байлаа гэдгийг худалдаачид хэлж байлаа.

  




 

 

関連ニュース