Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-03-05 09:57:01

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хасагт үүлшинэ, бусад нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.


Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2-+7 градус, бусад нутгаар -4-+1 градус дулаан байна.


Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

関連ニュース