Архангайд 12 суманд АН ялжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2016 оны аравдугаар сарын 29-ний өдөр болсон дахин санал хураалт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багт 67.8, Хотонт сумын Өндөрсант багт 85 хувь нь саналаа өглөө.
Мөн үдшийн 22 цаг 09 минутад Цэнхэр сумын сонгуулийн хорооны дарга Л.Батсуурийн мэдээлснээр, Цэцэрлэг багаас сумын ИТХ-д нэр дэвшсэн Ч.Оюунчимэг 239 хүний санал авч, өрсөлдөгч С.Энхтүвшинг гурван хүний саналаар ялж МАН-даа нэг суудал авчирчээ. Гэсэн хэдий ч Цэнхэр суманд Ардчилсан нам 14 суудал эзэлж, гуравдахь удаагаа дарааллан засаглалыг орон нутагтаа тогтоолоо.
Ийнхүү аймгийн 19 сумаас 12 суманд МАН ялж, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Цахир,Тариат, Хангай суманд ардчилсан нам яллаа. Архангай аймгийн 19 сумын 104 хэсгийн хороонд нэрийн жагсаалтанд бичигдсэн 58730 сонгогчийн 39636 буюу 67,5 хувь нь санал өгсний дотор эрэгтэй 19208, эмэгтэй 20428 байна. Хотонт сумын хувьд, Ардчилсан нам хоёрдахь удаагаа ялалт байгуулсан ба Өндөрсант багд МАН-аас нэр дэвшигч 2 хүн хоорондоо өрсөлдсөн тул ирц бага гарсан аж. Энэ өдөр, цас орж байсан боловч сонгууль сайхан боллоо.
Л.Булган