ЗАВХАН: Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл гэдгийг тэмцээнд оролцсон хүүхдүүд харуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Карл Попперын мэтгэлцээний
тэмцээн боллоо.
Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж буй “LEVEL UP” хөтөлбөрийн хүрээнд тус тэмцээн Улиастайд амжилттай боллоо.
Завхан аймгийн Карл Попперын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд хүүхдүүд үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёлоороо өрсөлдөж оролцлоо. Тэмцээний тэргүүн байрт МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ахлах сургуулийн "Аргумент 360 градус" багийн Э.Мичидмаа, Б.Уламбаяр, Д.Оюундарь шалгарлаа.
Дэд байрыг Чандмань Эрдэнэ сургуулийн Гурвал багийн Б.Санчирмаа, А.Энхэр, Ш.Ариунсайхан нар эзэлсэн бол гуравдугаар байрыг МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Ахлах сургуулийн Sound reason багийн Д.Золзаяа, Д.Цэндсүрэн, Б.Эрхсаран нар орсон байна. Тэмцээний тусгай байрыг Дэвшил сургуулийн Лианэс багийн Б.Юмчинбадам, С.Энхмарал, Л.Энхжин нар эзэлж шагналын эзэд болжээ.
Мэтгэлцээн нь ардчилсан нийгэмд ихээхэн ач холбогдол бүхий олон нийтийн үйл ажиллагаа бөгөөд ардчилал, ил тод байдал, олон ургалч үзлийг дэмжин хөгжүүлдэг.
Карл Попперийн мэтгэлцээн нь боловсролын мэтгэлцээний нэг хэлбэр ба
зөрчлийг хязгаарласан албан ёсны бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл мэтгэлцэгч
багууд тухайн хэлэлцэж буй асуудлыг нотлох ба няцаах аль аль талаас нь авч
үздэг.
Мэтгэлцээний гурван зарчим нь нэгдүгээрт суралцахын тулд мэтгэлцэх юм. Хоёрдугаарт мэтгэлцээн нь үнэнийг баримтлах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутмын амьдралд тохиолддог мэтгэлцээн, маргаан нь албан ёсны бус байдаг. Харин албан ёсны мэтгэлцээн нь өөрийн бүтэц, дүрэм мөн хязгаартай байна.
Гуравдугаарт бусдыг хvндэтгэх ёстой. Энгийн маргаанд хэн нэг нь маргагч мөн шүүгч байдаг бол мэтгэлцээнд гуравдагч тал буюу шүүгч заавал байна. Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм гэдгийг тэмцээнд оролцсон хүүхдүүд маань шийдэл, няцаагч, нотлогч, нотолгоотой байхыг харууллаа гэж Завхан аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газраас мэдээлэв.
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний үеэр
Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд