ЗАВХАН: Арцсуурийн боомтоор зорчсон иргэдийн 53 хувийг гадаад улсын иргэд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс сум дахь Арцсуурийн боомтоор 2758 иргэн зорчжээ.
Боомтоор 795 тээврийн хэрэгсэл, 2758 иргэн зорчиж, 50.4 тн ачаа зөөвөрлөсөн байна. Хилийн боомтоор зорчсон иргэдийн 53.1 хувийг гадаад улсын, 46.9 хувийг монгол улсын иргэд эзэлж байна.
Хоёр талын
зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай авто боомтоор ОХУ-аас ихэвчлэн хүнсний болон
ахуйн бараа материал, бичиг захидал, шуудан орж ирдэг. Харин Монголоос мах, малын гаралтай
түүхий эдийг экспортолдог.
Арцсуурийн боомт нь боомтын сэргэлтийн хүрээнд, Завхан төдийгүй баруун аймгууд ОХУ-тай хамгийн дөт замаар худалдаа эрхлэх боломжтой. Тус боомт нь ачаа, тээврийн урсгал бүхий нэг замтай, жилд 200 орчим сая ам.долларын ачаа барааны эргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг тухай Арцсуурь дахь хилийн боомтын захиргаанаас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд Арцсуурийн бүтээн байгуулалтын зураг төслийг улсын төсвийн 700 гаруй сая төгрөгөөр хийжээ.
Боомт нь усан хангамж, цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, эрэлч нохойн байр, 11.2 га эдэлбэр газрын иж бүрэн тохижилт гэх мэт олон байгууламжаас бүрдэнэ. Бүтээн байгуулалтын нийт төсөвт өртөг өртөг 72.0 орчим тэрбум төгрөг байна. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг ирэх жилийн төсөвт тусгахаар төлөвлөсөн байна.
Ташрамд, Монгол Улсын хилийн ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг авто замын зарим боомтыг түр хаана. Тодруулбал, ОХУ-тай авто замаар хиллэдэг Ульхан, Боршоо, Арцсуурь, Тэс боомтыг тавдугаар сарын 1, 2, 3, 8, 9, 10-нд түр хаах аж.