ЗАВХАН: Аймгийн 6 сумын нутгаар цас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Завхан бороо-1" экспедиц үүлэнд
зориудаар нөлөөлснөөр 19 суманд хур тунадас оржээ.
Тавдугаар сарын 3-ний өдөр, 3-4-нд шилжих шөнө Цэцэн уул сум, Увс аймгийн Баруунтуруун сумаас үүлэнд зориудаар нөлөөлсөн байна. Ингэснээр өдөртөө ихэнх нутгаар 0.0-2.0 мм бороо, хур тунадас орсон. Шөнөдөө ихэнх нутгаар 0.0-10.0 мм бороо, хур тунадас орсон. Хамгийн их нь Тосонцэнгэл, Их-Уул 10.0 мм бороо, хур тунадас орсон байна.
Их-Уул, Сонгино, Тэс, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Нөмрөг суманд шөнөдөө цас орж шуурсан байна. Өнөөдөр өглөөний байдлаар Тэс суманд 6-8 см-ийн цастай байна. Салхи баруун, баруун хойноос 4-11 м/с, түр зуур 10-16 м/с хүрч ширүүссэн төлөвтэй байна гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Тэс сумын төв 2025 оны 5-р сарын 4