Турк-Сирийн хилийн дагуу хана барих ажил ирэх онд дуусна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-03 10:25:00

АНКАРА. /Anadolu/. Турк-Сирийн хилийн шугамын дагуу цементэн хана босгох ажил ирэх оны эхний хагаст дуусна гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Фикри Исик мэдэгдэв.

Тэрбээр Туркийн өмнөд нутгийн Хатая мужид байрлах хилийн цэргийн заставт очих үеэрээ мэдэгдэл хийж, одоогийн байдлаар 270 км урт ханыг бариад байгаа бөгөөд үлдсэн 520 км урт хананы 200 км-ийг нь барих ажил эхэлсэн" гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр "хилийн шугамын дагуух 85 км урт газраар гол ус дайран өнгөрдөг учраас өөр байгууламж барина" гэжээ.

Турк улс нь Сиритэй 900 км урт газраар хиллэдэг аж.

Туркийн зэвсэгт хүчин аюулгүй байдлыг бэхжүүлэх, хууль бусаар хил нэвтрэх явдлыг таслан зогсоох зорилгоор Сиритэй залгаа хилийн дагуу цементэн хана барьж байгаагийн зэрэгцээ олон улсын эвслийн хүчинтэй хамтран “Евфратын бамбай” гэдэг ажиллагааг Сирид явуулж байгаа юм.

Д.Нямтулга

 

関連ニュース