СЭЛЭНГЭ: Соёлын биет бус өв болох “Угийн бичиг хөтлөх” арга ухаанд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-18 16:53:53

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс “Угийн бичиг хөтлөх” нарийн арга ухаантай, түүнийгээ өвлүүлэн зааж, сургаж ирсэн аугаа түүхтэй ард түмэн байжээ.

 

Энэхүү уламжлалт соёлын биет бус өв болсон “Угийн бичиг хөтлөх” арга ухаанаас суралцах, түгээн дэлгэрүүлэх нь хойч үедээ өвлүүлэн үлдээх зайлшгүй хэрэгжүүлэх чухал ажлын нэг болоод байгаа юм.

 

Энэ үүднээс Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтэн, ажилтан албан хаагчид өнгөрсөн баасан гарагт “Угийн бичиг хөтлөх” сургалтад хамрагджээ.

 

Сургалтыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Нарны алтан оньс" төрийн бус байгууллагын сургагч багш С.Өргөнханд Б.Алтанцэцэг, Н.Эрхэмбаяр нар, мөн Сэлэнгэ аймгийн "Ураг удам, өв соёлын холбоо"-ны гишүүн Д.Мягмаржав нар удирдан явуулсан байна.

 

Сургалтаар угийн бичиг хөтлөх тулгамдсан шаардлага, цус ойртолт түүний уршиг, үр дагавар, угийн бичиглэл хийхэд холбогдох мэдээлэл, үлгэрчилсэн загвар, ураг төрлийн холбооны уламжлалт нэр нэршлийн талаар мэдээлэл өгчээ.

 

Мөн угийн бичиглэл хөтлөх үлгэрчилсэн загвар болон  зураглал хийх аргачлалаар дадлага ажил хийсэн байна.  

 

 

関連ニュース