СЭЛЭНГЭ: Хатангийн хярд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-06 16:39:48

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах Хатангийн хярд гарсан ойн түймрийг энэ сарын 5-ны 19 цаг 25 минутад бүрэн унтраасан байна.

 

Түймрийг унтраахад М.Отгонбаатар захиралтай “Тайгын нарс” ХХК, Н.Отгонмягмар захиралтай “Маргад хараа ой” ХХК-ийн ажилтан албан хаачид, Мандал сумын ЗДТГ-ын албан хаагч нар хамтран үүрэг гүйцэтгэжээ.