Үндэстнүүдийн лигт Португалын шигшээ баг түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-09 09:40:52

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 10 /RIA Novosti/. Португалын хөл бөмбөгийн шигшээ баг УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалын тоглолтод Испанийн багийг торгуулийн цохилтоор буулган авчээ.


Мюнхен хотын "Альянц Арена" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 2:2-ын харьцаатай тэнцээгээр дууссан байна. Испанийн багийн гоолыг Мартин Субименди (21 дэх минут), Микель Оярсабаль (45) нар хийжээ. Португалын багаас Нуно Мендеш (26), Криштиану Роналду (61) нар гоолдсон байна. Цуврал торгуулийн цохилтод Роберто Мартинезийн баг 5:3-аар илүүрхжээ. 


Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Францын шигшээ Германы багийг (2:0) хожиж, тэмцээний хүрэл медалийн эзэн болсон байна.  


Португалын баг Үндэстнүүдийн лигт хоёр дахь удаагаа түрүүллээ. Португалчууд өмнө нь тус тэмцээнд 2019 онд аваргалж байсан юм. Европын аварга Испанийн багийн хувьд 2023 онд Үндэстнүүдийн лигийн финалд хорватчуудыг торгуулийн цохилтоор хожиж байв.


関連ニュース