ӨМНӨГОВЬ: Өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-18 16:53:35

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн U16 насны баг тамирчид “United world games” тэмцээнд оролцохоор Бүгд Найрамдах Австри Улсыг зорилоо.


Тодруулбал, 14-16 насны өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид 2025 оны зургаадугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох “United world games” олон улсын тэмцээнд оролцохоор болжээ.


Тэмцээнд хоёр дасгалжуулагч, 12 тамирчин нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.


Өмнөговь аймгийн тамирчид 2019 онд ХБНГУ-аас U15 насны ангилалд алт, U13 насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол 2023-2024 онд U14 насны ангилалд хүрэл медалийг тус тус хүртэж байсан түүхтэй.


Олон улсын тэмцээний U16 насны ангилалд 12 улсын 24 багийн тамирчид өрсөлдөх юм.

関連ニュース