АРХАНГАЙ: Зая гэгээний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдэнг зална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-19 11:21:44

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд зургаадугаар сарын 24, 25-нд “Зая гэгээний хүрээ гэгээрэл” бясалгалын өдрүүдийг зохион байгуулна.

 

Энэ өдөр 16 метр өндөр, 12 метрийн өргөнтэй Богд Зонхова бурхны зээгт наамал шүтээн, Зая гэгээний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдэнг залах ёслолын ажиллагаа Зая гэгээний хүрээ, АРА комплекст болно.

 

Хамба номун хан, Гэвш Жавзандорж, Наробанчэн хутагт Данзанлхүндэв нар дээдийн номын авшиг хайрлаж, энэ үйл ажиллагаанд оролцох юм.

 

Мөн 250 гаруй уртын дуучин оролцсон уртын дууны “Тунгалаг тамир” наадмыг зохион байгуулна.


Бясалгалын энэ үйл ажиллагаанд гэр бүлээрээ оролцохыг урьж байна.


Энэ өдрүүдэд Эрдэнэбулган сумын нутгаар өдөртөө 27 хэмийн дулаантай, үүлэрхэг, 25-нд бага зэргийн дуу цахилгаантай бороотой байхаар байна. 

関連ニュース