СЭЛЭНГЭ: Сувилагч Ж.Цогтбаяр хүрэл донор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-19 12:28:30

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ жил “Цусаа өгч, итгэл түгээе-Хамтдаа амьдрал бэлэглэе!” уриан дор “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1100 гаруй донор бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 300 гаруй нь аймгийн төв Сүхбаатар суманд амьдарч, тогтмол цусаа хандивлан бусдад амьдрал бэлэглэж явна.

 

2025 оны эхний хагас жилийн байдлаар шинээр 21 донорыг эгнээндээ нэгтгэн цус цусан бүтээгдэхүүний хангамжийг 20 хувиар нэмэгдүүлсэн байна.

 

Аймгийн хэмжээнд 70-аас дээш удаа цусаа хандивласан “Хүрэл донор” 1, 35-аас дээш удаа цусаа хандивласан "Хүндэт донор" 42 хүн байгаа юм.

 

Тэмдэглэлт энэ энэ өдөр хүрэл донор 1, хүндэт донор  2-оор бүл нэмлээ.

 

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, хүрэл донорын болзлыг хангасан Ж.Цогтбаяр, Би 2003 оноос эхлэн цусаа өгч эхэлсэн. Цус өгөх хувь хүнд маш эерэг нөлөөтэй, эрүүл, өвдөх зүйл багатай байхаас гадна даралт ихсэхгүй, барагтаа бол ханиад хүрэхгүй. Донор хүний баримтлах зарчим бол маш зөв байх хэрэгтэй. Архи, тамхи хэрэглэхгүй, хоолондоо анхаарч, эрүүл байх хэрэгтэй” хэмээн ярилаа.

 

Аймагтаа хоёр дахь хүрэл донор гэсэн эрхэм болзлыг хангасан тэрбээр өдгөө 25 дахь жилдээ цусаа хандивлаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийтдээ 28.4 л цус өгсөн байна.

 

2004 оноос хойш жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон.

 

Энэ өдөр сайн дурын үндсэн дээр цусаа хандивлагч хувь хүн бүрийн үнэ цэнтэй хувь нэмрийг алдаршуулж, олон нийтэд сурталчлан, донорын үйл хэргийг улам өргөжүүлэхийг уриалдаг байна.

関連ニュース