СЭЛЭНГЭ: Цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдадаа хүндэтгэл илэрхийллээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-21 13:30:07

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй  алба хаагчдадаа хүндэтгэл илэрхийллээ.

 

Цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчид Онцгой байдлын газрын “Хүндэт дэвтэр”-т дурсамжаа бичиж, хүндэтгэлийн хавтас, зургийн цомогт намтар түүх, зургаа үлдээн, дурсгалын зураг авахууллаа.

 

Мөн цэл залуу наснаасаа хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулан ажилласан онцгой алба болох Онцгой байдлын газрын тугандаа хүндэтгэл илэрхийллээ.

 

Түүнчлэн Онцгой байдлын алба үүсэн хөгжсөний түүхт 21 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан гал унтраах техникийн олон төрөлт спортын хойд бүсийн “Алтангадас клуб”-ийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээнд гутгаар байр эзэлсэн Онцгой байдлын газрын баг тамирчдыг шагнаж урамшууллаа.