“Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөр” хэрэгжиж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ нь бүрэн эрхийн хугацаанд нийтэд хууль тогтоомжийг сурталчлан түгээж тэдгээрт мэргэжилтнүүдээ хамруулж хяналт тавих үүрэг хүлээдэг. Уг үүргийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэв.
Мөн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албаны стандарт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сургалт явуулж байна. Сургалт явуулснаар Төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол дээшилж байгууллагуудын боловсон хүчний чадавх бэхжих давуу талтай гэж аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан ярилаа.
Уг сургалт энэ сарын 17-ны хүртэл явагдах бол эхний өдрийн сургалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлаг, албадын дарга нар оролцож “Мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөх арга замууд”, “Төрийн албаны мотиваци төрүүлдэг манлайлал”, “Өөрчлөлтийг үр дүнтэй удирдах нь”, “Харилцааны сэтгэл зүйн асуудал” зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж холбогдох мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Б.Норовсамбуу