ӨНӨӨДӨР: Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх шалгалтын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:30 цагт: “Монгол-Оросын иргэншил хоорондын харилцаа: түүхэн ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
11:00 цагт: Нийслэлийн хэмжээнд хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх хяналт шалгалтын талаар НОБГ-т мэдээлэл өгнө. Холбогдох утас:99107367
12:00 цагт: Lumino хамтлагийн “The one" тоглолтын талаарх хэвлэлийн хурал “Socialpay” паркт болно.
-Прокурорын албаны өдөр тохиож байна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
-Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.
Хилийн чанадад:
8 дугаар сарын 7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.