ӨНӨӨДӨР: “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаар хэвлэлийн хурал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-19 08:34:42

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:

 

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

8:30 цагт: Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллана. Утас: 86150069

9:00 цагт: “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр МУИС-д болно. Утас: 95289288


11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-26-нд зохион байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. 

 

-Дэлхийн зураг авалтын өдөр (World Photography Day) буюу гэрэл зургийн урлаг, шинжлэх ухаан, түүхийг хүндэтгэх өдөр тохиож байна.


-Хүмүүнлэгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ажиллагчдыг хүндэтгэх Дэлхийн хүмүүнлэгийн өдөр (World Humanitarian Day) тохиож байна.

-Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.


-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.


-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.


-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.


 

関連ニュース