ӨНӨӨДӨР: “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-20 07:50:48

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:

 

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 


10:00 цагт: “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 99145985


10:00 цагт: “Нүүдэлчдийн ертөнц: Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” Үндэсний музейд болно.


13:30 цагт: “Монгол-Солонгосын стратегийн IV форум” Төрийн ордонд болно.


-Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.


-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.


-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарч байна.


-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

関連ニュース