Бүгд Найрамдах Парагвай Улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-20 12:06:19

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 19-нд Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пабло Аррарианыг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.


Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын Х уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.


Уулзалтын үеэр талууд Монгол, Парагвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.


関連ニュース