ХӨВСГӨЛ :Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд 5 бүлэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-17 12:06:39

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.


Тус төвийн дэргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гар урлал, оёдол, хүүхэд харах үйлчилгээ, эсгий урлал, давс, дикор урлал нийт 5 бүлэг ажиллаж 16 иргэн ажлын байраар хангагдсан байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тус иргэдийг хардаг аав, ээжийг ур чадвар олгох сургалтад хамруулаад цаашид ажиллах сонирхолтой иргэдийг бүлэг болгон ажлын байраар ханган ажиллаж байна.


Бүлэг болсон иргэд хийсэн бүтээлээ зах зээлд борлуулж өрхийн орлогыг нэмэгдүүлдэг болжээ.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 6002 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 497 хүүхэд, харааны бэрхшээлтэй 593 иргэн амьдарч байна.

 




 

関連ニュース