Гадаад худалдааны бараа эргэлт 16.6 тэрбум ам.доллар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-17 12:34:14

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний найман сард 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувь буюу 1.5 тэрбум, экспорт 13.8 хувь буюу 1.5 тэрбум, импорт 0.3 хувь буюу 24.7 сая ам.доллар, тэнцэл 46.2 хувь буюу 1.4 тэрбум ам.доллароор багассан байна. 

関連ニュース