Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж дулаан, цэвэр, бохир усны шугам шилжүүлнэ.
Тус авто замыг есдүгээр сарын 19-ний 23:00 цагаас 23-ны 6:00 цаг хүртэл хугацаанд шөнийн цагаар хэсэгчлэн хаах юм. Иймд жолооч нар дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.