ХОВД: Алтайн салбар уулсаар салхи 20-22 м/с хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр Ховд аймгийн ихэнх нутгаар салхи секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 15-17 метр, алтайн салбар уулсаар секундэд 20-22 метр хүрч ширүүснэ.
Иймээс иргэдийг хол, ойр зорчихдоо аюулгүй байдлаа бүрэн хангаж, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Мөн энэ сарын 5, 6, 7-нд ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй.
Ховд аймагт одоогоор хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх гэх мэт хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил өрнөж байна.