Уругвай Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-06 09:46:12

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Яманду Орсид есдүгээр сарын 30-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад Ерөнхийлөгч Яманду Орсид уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол зэрэг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.


Ерөнхийлөгч Яманду Орси Элчин сайд С.Золжаргалыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргээд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

関連ニュース