И-Монголиа системээс лавлагаа, тодорхойлолтыг 5 хэлээр авах боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа цахим системээс 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи, орос, франц, солонгос, хятад хэлээр авах боломжтой боллоо.
Тодруулбал, төрсний
бүртгэл, иргэний
үнэмлэх, гэрлэсний бүртгэл, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага
хүлээж буй эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн
талаарх, шүүхийн шийдвэрээр
бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,
тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолт, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолт, ахмад насны тэтгэвэр тогтоолтын хуудас, жолоочийн лавлагаа, дархлаажуулалтын мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ.
И-Монголиа систем одоогоор 2.1 сая хэрэглэгчтэй болж, 87 байгууллагын 1268 үйлчилгээг цахимаар хүргэж байна.