MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ӨНӨӨДӨР: Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-14 07:19:26

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.


09:00 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс дэлхийн ёс зүйн өдрийг тохиолдуулан Нягтлан бодох бүртгэлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад зориулсан ёс зүйн өдөрлөг ММНБИ-д болно. 

10:00 цагт:  "Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд" сэдвээр хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумд болно. 

10:00 цагт: “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томьёо” хэлэлцүүлэг Пума империал зочид буудлын их танхимд болно. 

10:00 цагт: Сүхбаатар дүүргийн 6-р хорооноос ажил хайгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг холбон зуучлах зорилготой “Хөдөлмөрийн өдөрлөг” СБД-ийн 6-р хороо, Иргэний танхимд болно. 

13:00 цагт: Уран бүтээлч Д.Бадам “Сэцлэл” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд болно. 

14:00 цагт: БНХАУ-ын Жэжян мужийн Нинбо хотын Хилийн чанад дахь худалдааны танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран бизнес эрхлэгчдийн  уулзалт МҮХАҮТ-ын их танхимд болно. 

14:30 цагт: Монгол-Чехийн бизнес эрхлэгчдийн форум МҮХАҮТ-д болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

-Стандарт хэмжил зүйн ажилтны өдөр тохиож байна.

-Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна. 

-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.

-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.


Хилийн чанадад: 

Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна. 


Орон нутагт:

Сэлэнгэ: Төрийн байгууллагын архивалбан хэрэг хөтлөлтажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зайидний орчин аян 11 дүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

関連ニュース