Балбад сурч байсан хоёр ламхай эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-10-16 08:44:16

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Консулын газраас Балба Улсын Катманду хотын “Nyanang Phelgyeling” дацанд 2022 оноос суралцаж буй Монгол Улсын хоёр иргэнийг Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх оронд нь өнөөпдөр авчрахаар болжээ.


Тодруулбал, Балба Улсын Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 4-нд нийгмийн сүлжээний 26 төрлийн платформыг бүртгүүлээгүй гэх шалтгаанаар хаасанЭнэ нь “Gen Z” эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж, Катманду хотын төвийн дүүргүүдэд хөл хорио тогтоож, олон нийтийн тайван байдал тогтворгүй болох үеэр ГХЯ-ны Консулын газраас тус улсад сурч, амьдарч байгаа иргэдийн мэдээллийг авч ажилласан байна.


Тухайн үед Балбын Катманду хотын “Nyanang Phelgyeling” дацанд 2022 оноос эхлэн суралцаж буй Монгол Улсын иргэн, 13 настай О.Батбилэг, 11 настай О.Буянжаргал нар 2023 оноос хойш виз хэтрүүлсэн асуудлаас үүдэж эх орондоо ирж чадахгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа талаар мэдээллийг ар гэрээс нь авч, тэднийг эх оронд нь яаралтай буцаахад дэмжлэг үзүүлэх, виз хэтрүүлсэн төлбөрөөс чөлөөлөх, тус улсаас гарах зөвшөөрөл олгуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Ингэснээр 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Катманду-Дели чиглэлийн нислэгээр Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-нд хүргүүлж, тэднийг  Дели-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа аж.


関連ニュース