“Дэлхийн хүнсний өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-16 10:34:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрийг 1979 оноос хойш Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж иржээ.


1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага анхны хурлаа хийсэн бөгөөд  үүнээс хойш 34 жилийн дараа албан ёсоор эл өдрийг тэмдэглэх болов. Харин 1981 оноос жил бүрийг өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Тэгвэл энэ жил “Хүнсний тогтвортой тогтолцоогоор ирээдүйг хамгаалъя” уриан дор дэлхий нийтэд тэмдэглэж байна.


Уг байгууллагад дэлхийн 191 орон, нэг гишүүн байгууллага /Европын холбоо/ нэгджээ. Тэгвэл манай улс 1973 онд гишүүнээр элссэн аж. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ажлын гол чиглэл нь иргэдийг тогтвортой, эрүүл аюулгүй хүнсээр хангахад оршдог билээ. Мөн гишүүн орнуудынхаа хөдөө аж ахуйн техникийн чадавхийг бэхжүүлж ажилладаг байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтарч ажилладаг бөгөөд манай улсад 2009 онд суурин төлөөлөгчийн газраа байгуулжээ.

関連ニュース