102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд 10-20 хувийн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-16 12:14:32

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.


Уг хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээг хэлэлцжээ.


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан. Мөн НИТХ-ын 24/34 дугаар тогтоолыг баталсны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг холбогдох албаныхан даалгасан юм.


Энэ хүрээнд урамшуулал олгох журмыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх аж. Иргэд зөрчил илгээж, түүнийгээ баталгаажуулснаар 10-20 хувийн урамшуулал авах аж. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгохоор тусгав.

関連ニュース