УВС: Аймгийн нийт нутгийн 91 хувьд зудын эрсдэл их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-27 15:15:45

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Цагаанхайрхан 10 см, Хяргас 8 см, Баруунтуруун 5 см, Түргэн 3 см, Малчин 2 см, Өмнөговь, Зүүнхангай 1 см, Сагил сум 0.5 см цастай байна.                                                                                                                             

Өнөөдөртөө нийт нутгаар салхи секундэд 1-8 метр хүрнэ. Өдөртөө нийт нутгаар +0+7 градус дулаан, шөнөдөө -2-15 градус хүйтэн байна.

 

Улаангом орчмоор солигдмол үүлтэй, цас орохгүй, салхи секундэд 1-4 метр, шөнө агаартаа -4.4 градус, хөрсөндөө -4.8 градус хүйтэн хонолоо.


2025 оны 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр аймгийн нийт нутгийн 91 хувьд нь их, 9 хувьд дунд зэрэг эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. 



関連ニュース