Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн жүдогийн өдөр” болгон зарласан билээ.
2011 оноос хойш 14 дэх жилдээ тэмдэглэж буй энэ өдрийн хүрээнд олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн даяар жүдо бөхийг сурталчлах, улс орнуудын жүдо бөхийн холбоодоор дамжуулан боловсрол олгох олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Энэ жил Дэлхийн жүдо бөхийн өдрийг “Жүдо-энх тайван, эв нэгдэл, найрамдал нөхөрлөл” гэсэ уриан дор тэмдэглэж байна.
Монгол улсын хувьд жүдо бөхийг 1960-аад оны үед ЗХУ, Зүүн Герман, Чехословак зэрэг улсад сурч байсан монгол оюутнууд анхлан хөгжлийн суурийг нь тавьсан түүхтэй.
1971
оны нэгдүгээр сард Монголд жүдо бөхийн анхны дэвжээг байгуулсан бол үүнээс хойш
нэг жилийн дараа Монголын жүдогийн холбоо нь Ази болон Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн болжээ. 1972 онд Засгийн газрын тушаалаар
жүдогийн шигшээ баг бүрдүүлж, Мюнхены
зуны олимпын наадамд оролцсон байна. Монголын жүдочид
олимпоос 11, ДАШТ-ээс 33
медаль хүртжээ.
Ташрамд дурдахад,
өнөөдрийн байдлаар Монголд жүдо бөхөөр хичээллэдэг 10 мянга гаруй тамирчин
байдаг бол жүдогийн 100 орчим клуб, дэвжээ үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус
статистик байна.
Ulaanbaatar