Шатахууны татан авалт нэмэгдэж Сүхбаатар өртөөнд 193 вагон түлш ирэх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-29 09:28:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.


Үүнээс:

Эрдэнэт өртөө-5 вагон

Дархан өртөө -4 вагон

Сайншанд өртөө-5 вагон тус тус буусан байна.

Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензинийг дараах чиглэлд хүргэж байна.

Үүнд:

Улаанбаатар-5 вагон

Толгойт-25 вагон

Рашаант-5 вагон

Багануур-2 вагон


Мөн ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун, түлшний нийлүүлэлт

11:00 цагт-бензин 2 вагон

13:00 цагт-бензин 20 вагон, дизель түлш 42 вагон

15:00 цагт-бензин 5 вагон, дизель түлш 57 вагон

22:00 цагт-бензин 32 вагон, дизель түлш 35 вагон


Өнөөдрийн байдлаар 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх төлөвтэй байна.

 

関連ニュース