“Залуучуудын хөгжлийн төв“-ийн ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 22:15:42

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нар аймгийн ИТХ-ын Хяналтын хорооны гишүүдийн хамт Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын ажилтай танилцав.

Тус аймгийн хэмжээнд 0-18 насны 32186 хүүхэд байдаг бол 123 хүүхэд нь асрамж, халамжийн байгууллагад, 328 хүүхэд дотуур байранд, 70 өрхийн 103 хүүхэд орц подвальд,17 хүүхэд ял шийтгэл авсан бол 33 хүүхэд хохирогч, 484 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна. Энэ онд тус газрын захиргаа амралтын бүс нутаг болох “Зулзагын гол” дахь “Хүүхдийн зуслан”-д амрагчдыг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах зорилт тавьж ажилласан байна. Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эүүл Мэндийн газар худалдан авалтын гэрээг аж ахуйн нэгж байгууллагууд төр, төрийн бус 11 байгууллагатай гэрээ байгуулж ажилласнаар долоон ээлжинд 725 хүүхэд амарчээ. Энэ удаагийн  уулзалтын үеэр тус газраас хүүхдийн төлөө зөвлөлийн ажлыг дэмжиж төсөв батлаж өгөх, “Түр хамгаалах байр”-ыг дахин ажиллуулж “Залуучуудын хөгжлийн төв“-ийг дэмжиж урсгал болон үйл ажиллагааны зардлыг 2017 оны орон нутгийн төсөвт тусгаж “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас санхүүжүүлэх зэрэг санал тавьж дэмжиж өгөхийг хүслээ. Уг асуудлуудыг аймгийн удирдлагууд сонсож тодруулга авч цаашид анхааралдаа авч ажиллахаа илэрхийллээ.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

関連ニュース