Хуримтлалын аян зохион байгуулах нь хадгаламжаа өсгөхөд нэмэр болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар банкан дахь хадгаламжийн дүн 28.5 их наяд төгрөгт хүрчээ.
Үүнийг 2019
оны мөн үеийнхтэй
харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнийг төв банк мэдээлэв. Үүнд
Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар,
Монголын банкны холбоо,
арилжааны банкууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг 10 дугаар сард зохион байгуулсан нь тодорхой хэмжээнд нэмэр болдог байна. Хуримтлал
нь эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн эх үүсвэрийг нэмснээр зээлийн санхүүжилтийг сайжруулж, хүү багасах нөхцөлийг бүрдүүлдэг юм.
Тус
аяныг энэ онд “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор хуримтлалыг дадал болгох сургалт,
нөлөөллийн үйл ажиллагааг нийслэл, орон
нутагт өрнүүлж, Дархан хотод аяныг хаах үеэр Монголбанкны
Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,
хамтрагч байгууллагуудын
төлөөлөл оролцон, хуримтлал, хадгаламжийн ач холбогдол, хуримтлалын тухай мэдлэгийг шалгах уралдаан зохион
байгуулж, шалгарсан сурагчдыг
урамшуулжээ. Энэ үеэр санхүүгийн мэдлэг түгээх сургагч
багш нарт сертификат гардуулсан
байна.
Дэлхийн улс
орнууд жил бүрийн 10 дугаар
сарын 31-ний өдрийг “Дэлхийн
хуримтлалын өдөр” хэмээн тэмдэглэж, хуримтлалыг сурталчлах сар
болгон зарлаж, сургалт, сурталчилгааг өргөн хүрээнд хийдэг аж.
Ulaanbaatar