ДОРНОД: Ирэх онд 1342 м.куб мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-07 23:33:41

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ирэх онд аймгийн хэмжээнд хэрэглээ болон түлээний зориулалтаар 50 га талбайгаас 1342 м.куб мод бэлтгэнэ.


Мод бэлтгэлийг 2022 оноос эхлэн үе шаттай багасгаж байгаа гэж Байгаль орчны газраас мэдээлэв. Тодруулбал, 2023 онд 3600 м.куб, 2024 онд 1600 м.куб, 2025 онд 1491 м.куб, ирэх онд 1342 м.куб болгон багасгаж байна. Энэ оны мод бэлтгэлийн гүйцэтгэл 90-ээд хувьтай буюу 1257 шоо метр мод бэлтгэж, нөөц ашиглалтын төлбөрийн орлогод 12 сая төгрөг төвлөрүүлжээ.

Дорнод аймгийн нийт газар нутгийн 1.96 хувийг ойн сан эзэлдэг. Үүнийг га-д шилжүүлбэл нийт нутаг дэвсгэрийн 244 мянган га нь ойн сан бүхий газар гэсэн үг юм.  

関連ニュース