ӨМНӨГОВЬ: Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-10 14:44:25

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт эрчимтэй хэрэгжиж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Хүнсний хангамж- хүнсний аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Өмнөговь аймгийн ХХААГ-аас хэрэгжүүлж төрийн байгууллагуудад “Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулъя”, “Өглөөний цайг өөртөө” нөлөөллийн ажлыг энэ сарыг дуустал зохион байгуулж байгаа юм.


Нөлөөллийн ажлыг Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Өмнөговь аймгийн “Тогоочдын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд Өмнөговь аймгийн ОБГ, Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны 200 орчим алба хаагчийн дунд хэрэгжүүлсэн бол энэ долоо хоногт  Цагдаагийн газрын 70 гаруй албан хаагчийн дунд зохион байгуулж байна.


Өмнөговь аймгийн ХХААГ-ын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Мөнгөнчимэг:


-Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын нөлөөллийн ажлыг орон нутагтаа зохион байгуулж байна. Нөлөөллийн ажлыг энэ сард эхлүүлээд одоогоор дөрөв дэх байгууллага болох Цагдаагийн газарт хэрэгжүүлж байна. “Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулъя” сэдвээр сургалт хийлээ. Мөн алба хаагчдыг "Өглөөний цайг өөртөө" ажилд хамруулж, шинэ илчлэг бүтээгдэхүүнээр дайлсан юм. Ажил мэргэжлийн чиг үүргээс хамааран цаг наргүй ачаалал ихтэй ажилладаг Цагдаагийн алба хаагчдад өглөөний цайгаа заавал ууж хэвших нь ямар их ач холбогдолтойг сурталчлан таниуллаа.  

関連ニュース