Багш нар сурагчдаас юу хүсдэг бол...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Намайг Баатарын Номин гэдэг. Булган аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11-р ангид сурдаг.
Миний бодлоор багш биднээс 99
хувийн авьяас биш, 99 хувийн хичээл зүтгэл, сурлагын амжилтыг хүсдэг байх. Дээр
нь жаахан хүндэтгэл хүсдэг байх. Мэдээж энэ нь бидэнд л хэрэгтэй.
Харин
хүүхэд бид багш нараас юу хүсдэг вэ гэвэл, миний хувьд нээлттэй багш нар их гоё
санагддаг. Хүүхдүүдтэй ярилцдаг багш нарын хичээл илүү сонирхолтой болдог.
Тиймээс би ирээдүйд багш болбол, хүүхдүүдтэйгээ нээлттэй, дулаахан, ээж шиг нь,
гэр бүл шиг нь байх багш болохыг хүсдэг дээ.
Ulaanbaatar