Д.Трамп болон Тайванийн Ерөнхийлөгч нар утсаар ярьсныг БНХАУ эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп болон Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь нар баасан гарагт утсаар ярьсныг БНХАУ эрс эсэргүүцэж байна.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан бямба гарагт мэдэгдэл хийхдээ “энэ дэлхий ертөнцөд цорын ганц Хятад бий. Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “БНХАУ-ын Засгийн газар бол Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг хүлээн зөвшөөрдөг” гэсэн байна.
Тайваньтай холбоотой асуудлуудад нухацтай бөгөөд болгоомжтой хандаж, аливаа дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг БНХАУ холбогдох талд уриалсан гэж тэрбээр хэлжээ.
Г.Доржханд