Д.Трамп твиттерээр Хятадыг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. Мөнгөний бодлого болон Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа үйл ажиллагаатай нь холбоотойгоор Хятад улсыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп твиттер хуудсандаа шүүмжлэн бичжээ.
“Үндэсний валютынхаа ханшийг унагаж, томоохон цэргийн цогцолбор барих нь зохистой эсэхийг хятадууд биднээс асуувал би “үгүй” гэж хариулна" гэж Д.Трамп твиттертээ бичсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь Хятад улстай харилцах харилцаандаа хагарал гаргахаар эрсдэлтэй алхам болсон юм.
Хятад улс Д.Трампын энэ үйлдлийг эрс эсэргүүцсэн билээ.
Хятадын юанийн ханш унаж байгааг АНУ олонтоо шүүмжилж “Хятадын экспортлогчдыг шударга бусаар дэмжин зориудаар юанийн ханшийг унагаж байна” гэж байсан юм.
Мөн олон улс орон өөрийн харьяаных гэж үздэг Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон шүрэн хад орчмын газрыг өөрийн эзэмшлийнх мэтээр ашиглахаа зогсоохыг Бээжингээс Вашингтон шаардаж, АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудыг тус бүс нутаг руу илгээж байсан билээ.
Г.Доржханд