2015 оноос ааруулын сүлжээний хөгжил төслийг 3 суманд хэрэгжүүлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР"Дэлхийн зөн Баянхонгор-1" орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс ааруулын сүлжээний хөгжил төслийн үйлдвэрлэгч бүлгүүдтэй хийх эргэн дүгнэх төлөвлөлт уулзалтыг аймгийн ЗДТГ-тай хамтран өнөөдөр зохион явууллаа.
Хөгжлийн хөтөлбөрөөс 2014 онд төслийн бэлтгэл ажлыг хангаж, 2015 оноос ааруулын сүлжээний хөгжил төслийг Баянхонгор аймгийн Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт суманд хэрэгжүүлж эхэлжээ. Ааруулыг үйлдвэрлэхийн тулд бүтээгдэхүүнээ хэн нь хаанаас нийлүүлэх, хэн нь амт чанартай хийж чадах, аль нь уут сав баглаа боодлыг хариуцах, хаашаа ямар хэлбэрээр худалдаанд гаргах зэргээр хоорондох сүлжээг нь сайжруулах талаар хэлэлцүүлэг, судалгаа өрнүүлсний дүнд 143 өрхийг хамруулсан 10 бүлгийг байгуулсан байна.
Тус уулзалт аймгийн ЗДТГ-ын хэлтэсийн дарга нар, бусад мэргэжилтнүүд, төсөл хэрэгжсэн Өлзийт, Эрдэнэцогт, Баянхонгор сумын бүлэг тус бүрийн ахлагчид оролцсон байна. Төсөл хэрэгжүүлэгчид болон тухайн салбар асуудал хариуцсан мэргэжилтнүүд төслийн хэрэгжсэн байдал дээр санал солилцжээ. Уулзалт сургалтад ОННӨСХ төслийн багш Б.Хулганаа оролцож төсөл хэрэгжүүлэгч бүлгүүдэд арга зүйн дэмжлэг зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.
Б.Мөнхзул