Умард Солонгосын телевизийн сувгийн хуудсыг блокложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./BBC/. “Google” компанийн дүрс бичлэг цацах үйлчилгээг эрхлэн явуулдаг “YouTube” компани Умард Солонгосын төрийн телевизийн сувгийн хуудсыг блоклосон байна.
Умард Солонгосын төв телевизийн хуудсанд “YouTube”-ийн удирдамжийг зөрчсөн тул бүртгэлийг цуцлав” гэсэн бичиг гарч ирэх болжээ. Тус суваг голдуу өдөр тутмын болон шуурхай мэдээг дамжуулдаг аж. Ийнхүү хаах болсон шалтгаан нь Пхеньяны эрх баригчид тус сувгийг сурталчилгаанаас мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байж магадгүй бөгөөд энэ нь Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчиж байгаа явдал юм.
Америкийн байгууллага болон иргэд Пхеньяны сурталчилгаа, суртал ухуулгын байгууллагуудтай хамтран бизнес хийхийг АНУ-ын Төрийн сангийн газар өнгөрсөн 3 дугаар сард хориглосон билээ. “Washington Post” сонинд мэдээлснээр, Умард Солонгосын теле сувгийн аккаунтыг өнгөрсөн сард хаасан бололтой.
Х.Сарнай