Украины арми Дебальцево руу давшихаар бэлтгэж байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛУГАНСК./TASS/. Украины арми өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын цэргийн хүчин рүү гал нээж, Дебальцево хот руу давшихаар бэлтгэж байна гэж Луганскийн БНУ-ын ардын сайн дурын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Андрей Марочко мэдэгдэв.
Украины зэвсэгт хүчин хүчээ дахин бүлэглэж Дебальцево хотын ойролцоох тусгаарлах бүс рүү зэвсэг техникээ шилжүүлэн байрлуулж, давшилтад бэлтгэж байна гэж тэрбээр мэдэгдлээ.
Украины арми 152 мм-ийн голчтой их буу, мина харвагч болон бусад зэвсэг ашиглан даваа гарагийн 20:00 цагаас хойш Луганскийн цэргийн хүч рүү гал нээж байна гэж мэдэгджээ.
Ням гарагт Украины цэргүүд "Луганское" тосгоноос "Калиновка" суурин руу их буугаар гал нээж, тус сууринд нэвтрэхийг оролдсон байна. Энэ үеэр Украины 10 цэрэг амь үрэгдэж, 20 гаруй цэрэг шархадсан бол Луганскийн талаас хоёр цэрэг шархдаж, хоёр цэрэг сураггүй болжээ.
Д.Нямтулга