Оросын Агаар-сансрын хүчин 900 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-21 11:11:58

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Агаар-сансрын цэргийн хүчин 2020 он гэхэд 900 гаруй шинэ нисэх онгоц, нисдэг тэрэгтэй болно гэж тус хүчний дэд командлагч, дэслэгч генерал Павел Кураченко мэдэгдэв.

2020 он хүртэл зэвсэг техник худалдан авах хөтөлбөрийн хүрээнд Агаар-сансрын хүчин 900 гаруй шинэ нисэх онгоц, нисдэг тэрэг хүлээн авах бөгөөд 900 гаруй нисэх онгоцыг их засварт оруулна гэж тэрбээр мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ 140 гаруй пуужингийн систем болон цэргийн бусад техник, мөн 600 гаруй радарын станцуудыг Агаар-сансрын хүчинд нийлүүлэхээр болсон байна.

Д.Нямтулга

 

関連ニュース