Клинтоныхон Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-04 08:48:35

ВАШИНГТОН./AP/. Билл болон Хиллари Клинтон нар энэ сарын сүүлчээр Вашингтон хотноо болох Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцоно гэж мягмар гарагт тэдний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Мөн Ерөнхийлөгч асан Жорж Буш болон түүний гэргий Лаура нар тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ мэдэгдээд “бид төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг харахыг хүсч байна” гэжээ.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Манхэттены бизнесийн магнат Д.Трамп энэ сарын 20-нд Конгрессын ордонд тангараг өргөнө.

Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуульд тэрбээр хатагтай Х.Клинтоныг ялсан юм. Харин Ирак болон 11/IX-ний халдлагатай холбоотойгоор тэрбээр Ж.Бушийг нэг бус  удаа шүүмжилж байсан билээ.

Мягмар гарагт Клинтон болон Бушийн гэр бүлийнхэн мэдэгдэл хийхээс өмнө АНУ-ын өмнөх төрийн тэргүүн нараас ганцхан хүн /Жимми Картер/ Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ мэдэгдээд байсан юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан том Буш /92 настай/ нас өндөр болсон тул уг арга хэмжээнд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Г.Доржханд

 

関連ニュース