Хүүхдийн өвчлөл харьцангуй багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-20 20:44:29

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас цэцэрлэгүүдэд ирцийн тандалт хийхэд тогтмол ирцийн судалгаагаа өгч байгаа зургаан цэцэрлэгээс өвчлөл харьцангуй хэвийн гарчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхээр бүх хүүхдүүдийг маскжуулах, олноор нь цуглуулахгүй байх, гар угаах нөхцөлөөр нь хангах, үдийн цайнд өгч байгаа хоол хүнсэнд илүү их илчлэгтэй, витаминлаг халуун хүнс хэргэлэх зэрэг сургууль, цэцэрлэгийн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн байна. Мөн багш ажилчдыг ч витаминжуулах, дархлаажуулах зэрэг ажлыг хийхийг зөвлөмжөөр хүргүүлжээ.

Өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 70 шахам хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд томуу, томуу төст өвчний нийт өвчлөлийг сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад 6.4 өссөн үзүүлэлттэй гарсан байна. Томуу, томуу төст өвчний өвчлөл их байгаас 24 ортой нэг тасгийг нэмж нийт хоёр тасгийн үйл ажиллагаагаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Мөн энэ сарыг дуустал өрхийн эмчийн үзлэгийг амбулатороор 18:00-22:00 цагийн хооронд үзлэг хийгдэж байна. 0-5 хүртлэх насны эрсдэлт бүлэгт чиглэсэн болон жирэмсэн эхчүүдийг гэрийн эргэлтээр үзлэг хийж эхэлжээ.

                                                                                                                       Б.Мөнхзул

関連ニュース